-МАН-ын багачуул НАМЗХ-г биш төрийг булаацалдаж байна-
МАН-ын залуус, баян ядуугаараа хуваагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, НАМЗХ-г хэн удирдах вэ гэхээсээ илүү хэн түрүүлж эрх мэдэлд, хоолонд хүрэх вэ гэсэн Ардын намын багачуул зодолдох болсоор удаж байгаа юм.
Хэн нэгийгээ залилангийн хэрэгт гүтгэж, араас нь айлгаж ичээдэг шинэ үеийн рекэтчид Ардын намаас төрж байна гээд хэлчихвэл бодит үнэнээс хол зөрөхгүй биз.
Сүүлийн өдрүүдэд НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой Харвардад сурч байхаад залилангийн хэрэгт холбогдсон тухай үнэн, худал нь мэдэгдэхгүй материал хэвлэлээр мэр сэр үзэгдэх болов. Үүнийг захиалагч нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн гэх мэдээлэл ч “Тусгаар тогтнол”-ын ордноос сонсогдож эхлэв. “МАК” компанийн ерөнхийлөгчийн ганц хүү, өнгөрсөн жил эрүүгийн элемент гэх “мунзуй” хочит Г.Нямдорж гэгчтэй хэвлэлээр багагүй байлдаж, хутга шөвөгтөө тулсан. Н.Номтойбаярын дэргэд “шадарлаж” явсан, түүний хамаг муу, муухайг хэвлэлээр дэлгэж, хэрэлдсэнийхээ шанд “мунзуй” гэгчийг “мөрийтэй тоглоом” тоглосон хэргээр шоронд явуулсан хүн нь Н.Номтойбаяр гэж харддаг, ярьдаг хүмүүс цөөнгүй байдаг юм билээ.
УИХ-ын гишүүн, “МАК” компанийн өв залгамжлагч Н.Номтойбаяр, “Эрдэнэт”-ийн Ч.Ганзоригийн хүү гэдгээрээ олонд танигддаг, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн нар чухам ямар зорилготойгоор НАМЗХ-ны ерөнхийлөгчөө залилангийн хэрэгт гүтгэсэн нь анхаарал татаж байна. Тэрбээр НАМЗХ-г толгойлох хүсэлтэй байсан боловч чадаагүй, үүнийхээ хор хонзонг авах гэж ийм худлаа мэдээлэл цацсаныг МАН-ын залуус нь баталж байна. Мөн НАМЗХ-ны гишүүдийн насыг 40 хүргэхээр улайрч байгаа, МАН-ын “өв залгамжлагчид”, баячуудын хүүхдүүдийн санаархлыг Д.Оюун-Эрдэнэ хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой гэнэ. Тиймээс түүнийг элдвийн хэрэгт унагаж, нэр төрийг сэвтүүлэхээр улайрч байгааг ойр дотныхон нь хэлэх болсон.
Н.Номтойбаярын захиалгаар бичүүлсэн гэж улстөрийн хүрээнд яригдаад байгаа мэдээллээр Л.Оюун-Эрдэнэ нь АНУ-д суралцаж байхдаа М.Ариунбатыг залилсан тухай дурдагдсан байсан. Тэгвэл нэгэн баримттай материалыг дэлгэе.
Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Жорж Тауны их сургуулийн академик англи хэлний бэлтгэлд хамрагдахдаа М.Ариунбатаас тусламж хүсчээ. М.Ариунбатаас 2012 оны аравдугаар сарын 16-нд “Энэ хөтөлбөр төлбөрөө урьдчилж буюу 2012.11.16-ны дотор төлөх ёстой юм байна” гэсэн и-мэйлийг Л.Оюун-Эрдэнэд явуулсан аж. Үүний дагуу Худалдаа хөгжлийн банкаар дамжуулсан 2012.11.11-ны өдөр Жорж Тауны их сургуулийн сургалтын төлбөрт зориулж 8.200 ам.долларыг шилжүүлсэн аж. Харин тэрхүү 8.200 ам.доллар буруу гараар орсон гэдгийг АНУ-д очсоны дараа мэдсэн бололтой. Тодруулбал, Жорж Тауны их сургуульд очсон хойноо мэдсэн гэх. Энэ талаар М.Ариунбатаас асуухад өөдөөс нь “ НИТХ-ын төлөөлөгчид миний урилгаар ирээд төлбөрөө төлөөгүй учир чиний төлбөрийг суутгасан” гэдэг хариу сонсчээ. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ НИТХ-ын төлөөлөгчидтэй ямар ч холбоогүй учраас мөнгөө авч төлбөрөө хиймээр байгаагаа учирласан байна. Харин М.Ариунбат гэгч харин нутагт нутаг нэгнээ залилдаг хүнд гарын нөхөр байсан уу, ямар ч байсан шүүхэд хандахгүй байхыг Д.Оюун-Эрдэнээс хүссэн гэх мэдээлэл байна. Гэтэл, нэг өдөр Л.Оюун-Эрдэнээс 29.885 ам.доллар нэхэмжижл, НИТХ-ын төлөөлөгчдийн төлөх мөнгийг чи өг гэж дарамталсан бололтой. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн зүгээс Элчин сайдын яаманд хандаж, сургалтын төлбөр 8,200 доллараа нэхсэн ч М.Ариунбат нь төлбөрийн чадваргүйгээ зарлаж хувийн дансаа хаасан нь түүнийг харийн нутагт монголчуудаа залилдаг байсан уу гэх хардлага төрүүлж буй.
Сүүлийн үед Ардын намын “өв залгамжлагч”-дын нам болох тийшээгээ хандаад байгаа. “МАК”-ын Н.Нямтайширийн хүү Н.Номтойбаяр, “ГОК”-ын Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн нар хамтарч, МАН-ын залуу үеийг гартаа авахаар улайрч байна уу гэж харагдах болсон. Уул уурхайн бүх баялаг дээр эзэн болдог Ардын намын багачуул улстөрийг арай хувийн компани шигээ бодоод байгаа юм биш биз дээ.
Б.ХОНГОР
www.news.mn