2006 оноос өмнөх гадаад паспортаар ОХУ-руу түр хугацаанд зорчих боломжтой

32_391c955a82815ffe737dfb658c1408263e6ed830Сүүлийн үед манай Улсын иргэд ОХУ-руу ихээхэн зорчих болсонтой холбогдуулан тус улсын хилээр нэвтэрч буй Монгол Улсын иргэдийн бичиг баримтын хугацаанд тодорхой шаардлага тавьж, хилээр нэвтрүүлэхгүй байгааг иргэд ярьж байгаа билээ.
Тэгвэл Монгол Улсын Хил хамгаалах байгууллагын удирдлагууд ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчтой дээрх асуудлаар уулзсан байна. Уулзалтаар  2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө олгогдсон энгийн гадаад паспорттай Монгол Улсын иргэдийг улсын хил нэвтрүүлэхгүй буцааж байсныг түр зогсоож, 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хуучин загварын гадаад паспортаар зорчиж байхаар тохиролцжээ.
Иймээс 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө авсан гадаад паспорттай бол дээрх заасан хугацааг хүртэл ОХУ-руу зорчих боломжтой болж байгаа юм. Харин 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хуучин гадаад паспортаар улсын хил нэвтрүүлэхгүй гэдгээ тус улсын зүгээс мэдэгдсэн байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …