Намын мэргэжилтнээс ШӨХТГ-ын дэд дарга Б.Энхзаяа…?

b73d08be94f260e72e823dc09f187e11953073272201506131155

Иргэд хөдөлмөрчид эрх ашгаа хамгаалуулах нэгэн байгууллагатай болсон нь ШӨХТГ юм. Тус газар ч байгуулагдсан цагаасаа хойш хүлээсэн үүргээ сайн биелүүлж, тэр чинээгээр иргэд ам сайтай байдаг.

Харин тус газрын дэд даргаар төрийн албанд ажиллаж байсан туршлагагүй, миссээр өргөмжлөгдөж байсан гэх тодотголтой, хөгшчүүдийн хэлдэгээр “годогоносон охин” томилогдсон нь хэл ам дагуулаад байна.

Энэхүү маргаан дагуулсан томилгоог тус газрын дарга бус Засгийн газар хийжээ. Учир нь ШӨХТГ нь Засгийн газрын агентлаг гэдэг утгаар нь тус байгууллагын дарга, дэд даргын  томилгоог Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэдэг.

Энэ томилгооны асуудал болж байгаа нөгөө тал нь зарим эх сурвалжийн мэдээллээр Б.Энхзаяа нь хамтарсан Шийдлийн  Засгийн газрын  МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд  “үлдээсэн”, шуудхан хэлэхэд тохиролцооны хүн болж таарч байгаа гэнэ. Тиймээс ШӨХТГ-ын дэд дарга  Б.Энхзаяаг  дээрх хоёр намын аль нэгнийх нь  томчуудын “улс төрийн шахаа” гэх хардлага явсаар байгаа юм.

Учир нь Б.Энхзаяа гэгч нь нэгэн намын ажлын албанд мэргэжилтэн хийж байснаас өөр ажил хийж үзээгүй,  төрийн албанд ажиллах хэмжээний мэдлэг туршлага хуримтуулаагүй, төрийн албаны шалгалтанд тэнцээгүй бүсгүй гэнэтхэн л шууд агентлагийн дэд даргаар томилогдсонтой холбоотой юм.

56ee9b407b8d16bff873746a0233915d373357326201506131155Уг нь бол төрийн албаны шалгалтандаа тэнцээд, энэ байтугай туршлага хуримтлуулсан, мэдлэг боловсролтой залуус өч төчнөөн байгаа. Тийм атал ШӨХТГ-ын дэд даргын орон тоон дээр  төрийн албаны тухай хуулийн дагуу  төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөхдөө тухайн ажлын байранд орохыг хүссэн иргэдээс  мэргэшлийн түвшингээр нь сонгон  шалгаруулалт явуулсан уу гэдэг нь эргэлзээтэй болж байна.

Эргэлзээтэй, хууль бус гээд байгаагийн учир нь Монгол улсын төрийн албаны тухай хуулийн 7.1.7- д: “Монгол Улсын яамны Төрийн нарийн бичгийн дарга, яам болон хуульд өөрөөр заагаагүй бол тохируулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийн удирдах болон гүйцэтгэх албан тушаал-ыг   төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамруулна гэжээ. Мөн хуулийн 5.2-т төрийн захиргааны болон тусгай албан тушаалыг төрийн Жинхэнэ албан тушаал гэж заажээ. Тэгвэл тус хуулийн 17 дугаар зүйл дэх Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах хэсгийн 17.1-д:  “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заажээ.

Эцэст нь гэж хэлэхэд төрийн ажил бол садан төрөл, танил талаараа талцан хийх ажил биш хэн чадвартай, мэдлэг боловсролтой нь хийх ёстой болов уу…

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …