Нүдэнд тустай 6 хүнс

dd0e4212b5105adfbigТаны нүдэнд тустай хүнсийг танилцуулж байна. Эдгээр хүнсийг өдөр тутам хэрэглэж, нүдний дасгал хийж байх нь таны харааг муудахаас сэргийлнэ.

1.Лууван Нүдэнд хамгийн сайн хүнс бол лууван. А витаминаар баялаг лууванг бүх төрлийн хоолонд хийж болох ч шүүс хэлбэрээр хэрэглэх нь илүү үр дүнтэй.

2.Амтат чинжүү Энэ нь витамин С-гээр баялаг, антиоксидант болон нүдэнд хэрэгтэй бүхий л витаминийг агуулдаг байна.

3.Тахианы мах Витамин В, Е-ээр баялаг ямар ч төрлийн тахианы махыг хэрэглэж болно.

4.Бууцай Жигнэж, чанаж, салатанд хийсэн бүх төрлийн бууцайнд нүдэнд хэрэгтэй олон амин дэм бий.

5.Чихэрлэг төмс Чихэрлэг төмсөнд чихэр агуулсан уураг бодис агуулагддаг бөгөөд А, С витаминаар баялаг тул таны хүнсэнд байх бүтээгдэхүүний нэг юм.

6.Яргай болон сардин загас Ямар ч төрлийн загасанд омега 3 болон амин дэмүүд ихээр агуулдаг. Тэгвэл энэ дундаас яргай болон сардин загасанд эдгээр нь хамгийн өндөр байдаг аж. Цусны эргэлт өөрчлөгдөхөд нүдний торлог мууддаг. Тиймээс энэ хоёр загасанд байх омега 3 үүнээс сэргийлэх ач холбогдолтой.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргаж, хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, …