Уул, ус, газар нутгаа хөгжөөсөн бэсрэг наадам болж өнгөрлөө

11430232_1589861194621171_394205864_nНоён уулын тахилгад нийт 200 гаруй хүмүүс ирж тахилгын үйл явцад оролцлоо. Энэ үеэр гурван насны морь уралдаж, бөхчүүд хүчээ үзэж, шагайн харваанд цэц мэргэнээ сорьсон бэсрэг наадам болж, уул, ус, газар нутгаа хөгжөөсөн юм. “Сайны хажуугаар саар” гэгчээр Монгол хүний наргиан, наадамд дуртай зан тэрхүү баярын үеэр илрэх шиг. Тахилгад оролцсон хүмүүсээс баярт ирсэн хүний тоо илүү байсанд тус үйл ажиллагааг зохион байгуулж буй “Ноён уулаа аварья” хөдөлгөөний гишүүд дурамчхан байснаа илэрхийлсэн юм. “Маргааш гэхэд энэ замаар техник, тоног төхөөрөмж ачсан том том машинууд цуваад ороод ирэхэд бид юу хийж чадах вэ. Өнөөдөр яахав, ингээд баярлаж наадаад сайхан л байна. Улсынхаа төлөө, монгол орны язгуур эрх ашгийн төлөө нэгдэж энэ сайхан зүйл хийж байгаад баяртай байгаа ч үүнээс илүү сэтгэл гаргаж, энэ сайхан хангайн төлөө илүү их хүмүүс нэгдэж нийлэх хэрэгтэй байна” хэмээн тус хөдөлгөөний гишүүд өгүүлсэн юм.

11117426_1589861124621178_1880811385_n 11291954_1589861107954513_2132721879_n 11426701_1589861117954512_2087344778_n

Нар төөнөсөн халуун өдөр автобусны сүүдэрт амран суугаа хүмүүсийн дунд яриа өрнөх зуур: “Босоо Хөх Монгол төрийн бус байгууллагынхан энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах гэж таван сая төгрөг зарцуулсан. Бас их мөнгө шүү. Үүнийгээ, энэ сайхан хайрханаа аврахын төлөөх үйлд зарцуулсан бол илүү дээр байсан юм даа. Гэхдээ бидний хийх үйл ингээд дуусахгүй цаашдаа тэмцэнэ, илүү их зүйлийг хийнэ, хийсэн маань ч үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байгаа” хэмээн тус үйл ажиллагааг сонирхон очсон залуустай Ноён уулаа аварья хөдөлгөөний гишүүд ярилцан суусан юм. Улс эх орныхоо төлөө илүү даацтай үйлдлийг хийхэд залуусын оролцоо, дэм туслалцаа маш чухал гэдгийг ч өгүүлж байсан шүү.

Ч.Мандахнар

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …