Г.Баярсайхан Чех улсын Сенатор Ярослав Дуброватай уулзав

IMG_1241УИХ-ын гишүүн Г.Баярсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Чех улсын Сенатор Ярослав Дубровыг хүлээн авч уулзлаа.

        Уулзалтын эхэнд Г.Баярсайхан гишүүнийг хүлээн авч уулзаж буйд Сенатор Ярослав Дуброва талархал илэрхийлээд, “Монгол, Чех хоёр улсын харилцаа сайжирч байна. Манай Парламентын дээд танхимд Чех-Монголын найрамдлын бүлэг байгуулагдсан. Бүлгийн даргаар хатагтай Зузка Бебарова-Руйбрево ажиллаж байна” гэв.  УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нь хоёр жилийн өмнө Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа БНЧУ-ын Парламентын дээд танхим болох Сенатын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байсан байна. Тус айлчлалын үеэр Монгол Улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт дэвшилтэт техник, технологийг Чехийн тусламжтайгаар нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс үлгэр жишээ болохуйц хамтарсан зарим төсөл хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрч байсан тухайгаа Г.Баярсайхан гишүүн эргэн санууллаа. Хамтарсан төсөл, хэрэгжүүлэхээр тохиролцсон яриа хэлэлцээр ямар түвшинд байгааг тодруулж өгөхийг Сенатор Ярослав Дуброваас хүслээ.

     Сенаторын хувьд энэ асуудлаар Чехийн Парламентын дээд танхим болох Сенатын дэд дарга хатагтай Алена Гаядушковад дуулгаж, мэдээлэл солилцохоо мэдэгдсэн юм. Дашрамд сонирхуулахад  Монгол Улс, Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байна.

Ugluu-logo34

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …