Элэг нэгт Монголчууд аа! Хоёр дүүд минь туслаач

хандив_700x700Сайн байцгаана уу? Элэг нэгт монголчуудаа! 2015.06.10-нд Налайх Дүүрэгт оршин суух миний эгчийн гэрт нь газ дэлбэрсний улмаас 2 хvv нь /16 настай, 8 сартай / ноцтой түлэгдэн одоогоор биеийн байдал маш муу гэмтэл согог vндэсний тевд хэвтэн эмчлvvлж байна.

Ах нь асаж байсан галруу орж унтаж байсан дүүгээ энгэртээ тас тэврэн авран гарч ирсэн байна. Тухайн үед болсон явдлыг дүү маань ухаан ороод нулимс урсган хэллээ. Нүдийг нь даган урсах дүүгийнхээ нулимсыг хараад зүрх минь үнэхээр шимширч байна.

Ахдаа тэврүүлсэн дүүгийнх нь хөл биеийн хэсэг түлэгдээгүй боловч ил гарсан нүүр болон зүүн гар хүнд ба одоогоор сайжирч байгаа.

nalaih-handiv_700x700

Харин ахийнх нь биеийн байдал маш хүнд 80%ийн түлэгдэлттэй амь нас нь дээсэн дөрөөн дээр байна.

nalaih-handiv-1_700x700

Иймд сэтгэл санаа болон бусад зүйлээр туслаач гэж сайхан сэтгэлт та бүхнээс хүсэж байна.

Дансны дугаар: 5018042275 Хаан банк, 104300404218 Төрийн банк

Данс эзэмшигч: Мягмар Дэлгэрмаа

Холбоо барих: Ээж – 96611858, Эгч – 99028637

Эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …