Хүнсний гол нэрийн барааны үнэ

32_110dc1fbb4c22e42a9e2fd32db0a2eea9a6a87032015 оны 6-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7430 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8445 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул мах 1.2 хувиар буюу 125 төгрөгөөр буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7530 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байв.

Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2015 оны сар, төгрөг

Үхрийн мах
  I II III IV V VI VII VIII IX X XI XII
2013 7335 8025 7895 8330 8380 8275 8225 7710 7825 7245 7115 7280
2014 7980 7775 8425 8370 8685 8730 7955 7590 7635 7550 7495 7465
2015 7415 7565 7810 8080 8145 8445*            
Хонины мах
  I II III IV V VI VII VIII IX X XI XII
2013 6480 7095 7060 7420 7490 7470 7415 6710 6540 6215 6085 6245
2014 6855 6675 7040 7630 7800 7685 7030 6585 6395 5965 5835 5940
2015 5860 6140 6735 7460 7555 7430*            

* 3-р долоо хоногийн ажиглалтаар

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.8 хувиар буюу 140 төгрөг, хонины цул мах 0.5 хувиар буюу 40 төгрөгөөр тус тус буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6770 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8800 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2015 оны 6-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 750-970 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1200 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Замбала” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2015 оны 6-р сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад төмс 1.1 хувиар буюу 15 төгрөгөөр буурсан байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …