Налайх хотын Захирагчийн сонгуульд Ш. Хаан ялалт байгуулжээ

fc8c30ef3e899983f8156780229f4d81Налайх хотын Захирагчийн сонгууль 06 дугаар сарын 14-ний өдөр болж нэр дэвшигчдийн авсан санал 50 хувьд хүрээгүй тул хамгийн өндөр саналтай  Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Шаравхааны Хаан, бие даан нэр дэвшиж буй Цэдэнбалжирын Минжинхүү нарын хооронд 06 дугаар сарын 18-ны өдөр дахин явууллаа. Санал хураалт өчигдөр 22.00 цагт албан ёсоор дууссан. Сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 23 215 сонгогч бүртгэгдсэнээс 9490 нь буюу нийт сонгогчдын 46.7 хувь нь саналаа өгчээ. Нийт  2 хүн өрсөлдснөөс  Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш. Хаан 50.87 хувь буюу 4757 хүний санал авч ялалт байгуулжээ. Харин бие даан нэр дэвшигч  Ц.Минжинхүүд 49,13 хувь буюу 4594 иргэн саналаа өгсөн байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …