VI цахилгаан станцын өргөтгөлийн 70 сая ам.долларын эхний санхүүжүүлтийг шийдвэрлэлээ

ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Петербургийн олон  улсын эдийн засгийн  чуулга уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцох үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, ОХУ-ын Внешэконом банкны Нэгдүгээр орлогч захирал П.М.Фрадков нар хөрөнгө оруулалтын 20 сая ам.долларын гэрээнд гарын  үсэг зурлаа.

d06451a469fb7b0958614ea27b2d9e87

Энэ нь 1983 оноос хойш нийслэлийнхний 80 хувийг дулаан, цахилгаанаар хангаж буй IV цахилгаан станцын 123 мегаваттын өргөтгөлийн ажлыг хийхээр Чингис бондоос санхүүжүүлсэн 70 сая ам.долларыг үе шаттай нөхөн олгох хөрөнгө оруулалт юм.

“IV цахилгаан станцын өргөтгөл энэ оны эхэнд  ашиглалтад орсон. Жил гаруйн хугацаанд хийсэн хэлэлцээрийн үр дүнд ОХУ-ын Хөгжлийн банк буюу Внешэкономи банкнаас дээрх ажлын өртгийг нөхөн санхүүжүүлэхээр болж байна. ОХУ-ын хамгийн том энэ банктай цаашид олон том төслүүдэд хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна” гэж Монгол Улсын Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат хэллээ.

ОХУ-ын Хөгжлийн банкны нийт хөрөнгө 40 гаруй тэрбум  ам.доллартай тэнцдэг бөгөөд социалист  нийгмийн үед  Улаанбаатарт  баригдсан орон сууцны олон  хорооллыг босгох хөрөнгийг 100 гаруй жилийн түүхтэй энэ банк санхүүжүүлж байжээ.

Ерөнхий сайдын айлчлалын үеэр манай улстай хамтын ажиллагаа нь завсарлаад 30 гаруй жил болсон ОХУ-ын Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын урсгал орж эхэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …