Иргэдийн баяраар авто тээврийн хэрэгслийн татварыг торгуульгүйгээр хураана

11(10)Сонгинохайрхан дүүргийн “Иргэдийн баяр” энэ зургадугаар сарын 20-ны өдөр Хүй долоон худаг дахь наадмын талбайд болох билээ. Энэ үеэр тус баярт зориулсан бэсрэг наадам болохоос гадна төрөл бүрийн төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм байна.

Тухайлбал  дүүргийн Татварын хэлтсээс Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөрийг  энэ өдөр наадмын талбай дээр торгуульгүйгээр  хураах үйлчилгээ үзүүлэх юм. Авто тээврийн татвар хураах ажил  зургадугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болж тухайн хугацаанаас хойш 20000 төгрөгийн торгуультайгаар татвар хураалт явагдаж байгаа.  Энэ сарын 20-ны өдрөөс хойш татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шийдвэрлэсэн байна.

Ямар нэгэн шалтгаанаар Авто тээврийн хэрэгслийн татвараа төлж амжаагүй иргэд ирэх Бямба гаригт Хүй долоон худаг дахь наадмын талбайд хүрэлцэн ирж торгуульгүйгээр татвараа төлөх боломжтой болж байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …