Чех улсад суугаа монголчууд нэгдэн хандивийн аян өрнүүлж монголын ирээдүй болсон бяцхан үрсдээ бэлэг барихыг зорижээ.
Ингэхдээ асаргаа сувилал хамгийн их шаардлагатай байдаг “Хүүхдийн төв сувилал”-ын бяцхан үрсэд хандиваа өгөхийг хүссэн байна.
Өнөөдөр Монгол улсаас Чех улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Зүмбэрэллхам өөрийн биеэр тус сувилал дээр очин хандивийг нь гардуулан өглөө.
Чех улсад суугаа монголчуудаас гадна Чех улсын иргэд, албан байгууллагууд оролцон хуримтлуулсан 3000 ам долларын хандив бяцхан эзэддээ ирлээ.
Хүүхдийн төв сувилалд өнөөдрийн байдлаар 0-3 насны 100 гаруй хүүхэд өсөн торинож байна. Сайхан сэтгэлт хүмүүсийн өгсөн хандив тусламж хүүхдүүдэд маш том хөрөнгө оруулалт болж байгааг тус сувилалын удирдлагууд хэлж байлаа. Монголын ирээдүй болсон бяцхан үрс эрүүл саруул, хайр энэрэл дунд өсөн торинох учиртай.
Чех улсад суугаа нийт монголчууд чех улсын иргэддээ сувилалын бяцхан багачуудын өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье.