АНУ-ын Бригадын генерал манай улсад айлчилж байна

2015061905“KHAAN QUEST-2015” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургуулийн нээлт маргааш болно. Хамтарсан сургуулийн нээлтэд оролцохоор АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлагчийн орлогч, бригадын генерал Махони тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Түүнийг өнөөдөр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нарын удирдлагууд хүлээн авч уулзлаа.

Монгол Улс даян дэлхийн шударга улс түмнүүдтэй энх тайвнаар зэрэгцэн оршиж энхийг эрхэмлэсэн олон тулгуурт нээллттэй гадаад бодлогыг баримтлан хэрэгжүүлж байна. Энэ бодлогын хүрээнд манай улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран “KHAAN QUEST” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагыг 9 дэхь жилдээ уламжлал болгон зохион явуулах гэж байна.

Энэ жил зохион байгуулж байгаа тус сургууль нь НҮБ-ын цэнхэр дуулгатны эгнээг өргөтгөх, оролцогч улс орнуудын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцлэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байгаа томоохон арга хэмжээ гэдгийг уулзалтын үеэр онцолж байсан юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …