Тайланд улсын Чианг Май хотод Азийн хотуудын нөөцийн цогц менежмент Хот байгуулалтын “Nexus” төслийн 5-р бага хурал зохион байгуулагдаж байна. Бага хуралд Улаанбаатар Хотын Ерөнхий менежер Б.Бадрал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар, Nexus төслийн үндэсний зохицуулагч С.Цэрэндаш нар оролцов.
Хурлын үеэр Nexus төсөлд хамрагдаж буй Ази, Номхон Далайн бүсийн 6 орны 10 хот нөөцийн цогц менежментийг хөгжүүлэх хамтарсан тунхаглалд гарын үсэг зурах арга хэмжээ боллоо. Улаанбаатар хотыг төлөөлж уг тунхаглалд Улаанбаатар Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Б.Бадрал гарын үсэг зурлаа.
Уг тунхаглалд нэгдсэнээр Азийн эдгээр хотууд уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, хотжилттой холбоотойгоор үүсч буй асуудлыг хотууд хамтран шийдвэрлэх юм. Тэр дундаа нөөцийн буюу ус, эрчим хүч, хүнсний өсөн нэмэгдэж буй хэрэглээ нь хотуудын цаашдын тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй асуудалд анхаарал хандуулсан. Хотуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурийг бүрдүүлэх байгалийн нөөцийн цогц менежментийг хэрэгжүүлэх нь нэн тэргүүнд хэрэгжүүлэх чухал асуудал болж байгааг хүлээн зөвшөөрсөн юм. Цаашид эдгээр асуудлыг шийдвэрлэхэд үзэл баримтлал, сэтгэлгээний өөрчлөлтийг хийж салбарын явцуу хүрээнээс нэгдмэл үйл ажиллагаанд шилжих хэрэгтэй байгааг онцлон хотуудыг энэ ажилд нэгдэхийг уриаллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.