2015 оны зуныг урт даашинзгүйгээр төсөөлөшгүй биз ээ. Газар шүргэсэн урт даашинз нэг бус удаа трэнд болж байна. Зуны даашинзыг ихэвчлэн хөнгөхөн, гэрэлтсэн, цайвар өнгийн материалаар хийдэг бөгөөд энэ нь эмэгтэй хүний уян налархай биеийг улам тодотгон харуулдаг.
Бага зэрэг гэрэлтдэг материал бүхий даашинзыг өөртөө итгэлтэй, бие галбирынхаа сайхныг бусдад харуулахаас санаа зовдоггүй бүсгүйчүүд сонгох нь олонтаа.