Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт орших “Ботаникын цэцэрлэгт хүрээлэн”-г зүүн бүсийн соёл амралтын хүрээлэн мини парк болгож зориулалтын дагуу ашиглахыг хүсэж буй оршин суугчдын санаачлагаар бий болсон Чулуутын задгай ТББ оюутан залуучуудын нэгдсэн байгууллага болох “ Монголын Оюутан Залуучуудын Нэгдэл”-тэй хамтран ажиллах санамж бичигч гарын үсэг зурлаа.
Нийслэлийн 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан “Ботаникын цэцэрлэгт хүрээлэн”-г зориулалтын бусаар ашиглаж барилга барих шийдвэрийг 2015 нийслэлээс гаргасан байна.
Иргэд залуучуудын байгууллагууд агаарын бохирдол , замын түгжрэл, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар гэх мэт тулгамдсан олон асуудлууд бий болоод байгаа өнөөгийн нийслэл Улаанбаатар хотод 2 дэх цэцэрлэгт хүрээлэн болох боломжтой, нийслэлийн 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан уг газрыг зориулалтын өөрчлөх гэж байгаа нь эрх бүхий албан тушаалтнуудын эрх ашигтай холбоотой гэж үзэж байгаа юм.
Цэцэрлэгт хүрээлэнгээ аварч үлдэхийг хүссэн оршин суугч иргэд залуучуудтай хамтран 2000 гаруй модыг өөрсдийн хүч хөдөлмөрөөр тарьж ургуулсан аж. Мөн 5 жилийн турш ажиллагаагүй байсан “Ботаникын цэцэрлэгт хүрээлэн”-ын хүүхдийн тоглоомын парк-ыг ажилуулж эхэлсэн нь оршин суугчдын талархалыг хүртээд байна.
“Ботаникын цэцэрлэгт хүрээлэн”-г зориулалтын дагуу ашиглах шийдвэр гартал тухайн хорооны иргэд оршин суугчид, залуучуудын байгууллагууд хамтран шат дараатай арга хэмжээ зохион байгуулж цэцэрлэгт хүрээлэнг хамгаалахын тулд хатуу байр суурьтай тэмцэнэ гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: paparatsi.mn