Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхдийн “Энэрэл” төвийн хөдөлмөр зусланд зочлов

600x600Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөлийн нээлтийн ёслолд оролцсоныхоо дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүүхдийн “Энэрэл” төвийн хөдөлмөр зусланд зочлов.

“Энэрэл” төв нь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн харъяанд орсноос хойш 22 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Энэ хугацаанд 300 гаруй өнчин болон халамж шаардлагатай хүүхдийг өсгөн хүмүүжүүлж гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэжээ.

2R3A8615

Одоо төвийн 20 ажилтан, найман багш, нийгмийн ажилтан 24 цагаар ээлжлэн 4-22 насны 36 хүүхэд, залуусыг халамжлан өсгөж, хүмүүжүүлж байгаа аж. Төвийн үйл ажиллагааг “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн удирдлага дэмжин тусалж иржээ. Өнгөрсөн жилээс Ерөнхий захирлын санаачлагаар хүүхэд бүрийн нэрийн дансанд жил бүр 200 мянган төгрөг байршуулдаг болсон байна. Энэ нь хүүхдүүд төвөөс гарч амьдралын замд ороход нь зориулсан хөрөнгө оруулалт болох юм.

Энэ жил хөдөлмөр зусланд хүүхдүүд амьдрах шинэ байрууд барьсныг Монгол Улсын Ерөнхийлөгчийг зочлох үеэр нээлээ.Хөдөлмөр зусланд хүүхдүүд үнээ сааж, сүү, цагаан идээ боловсруулж хэрэгцээгээ хангадгаас гадна хүнсний ногоо тарьдаг юм байна. Үүний зэрэгцээ хүүхдүүдийг оёдолд сургадаг болжээ.

2R3A8729

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зуслангийн шинэ байрны нээлтэд оролцож, хүүхдүүдийн гар урлалын бүтээлүүдтэй танилцаж, авъяаслаг багачуудын урлагийн тоглолтыг үзэж сонирхон хамдаа зургаа татуулсан юм.

Үүгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Орхон аймагт ажилласан томилолт өндөрлөж нийслэлд хүрэлцэн ирлээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …