Ховд голын усанд осолдсон ”Пазилет” төрийн бус байгууллагын дотуур байранд амьдардаг хоёр хүүхдийн цогцсыг эрэн хайх ажлыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвшөөрсний дагуу явуулжээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 15 настай А-ийн цогцсыг осол болсон газраас 6-7 км зайд байрлах, Бугат сумын хар үзүүр гэдэг газраас олж, тус аймгийн цагдаагийн газар болон ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Олдоогүй нэг хүүхдийг Улаанбаатар хотоос аврах тусгай ангиас ирсэн аврагч нарын хамт эрэн хайх ажиллагаа явуулж хайж байна гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллэв.
Эх сурвалж: bataar.mn