Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн баталлаа

baa692dd91293245815ed25fc04ee0d1Нийслэлийн Засаг дарга “Архивын газрын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн батлах тухай” А/535 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Архивын газрын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссыг байгуулав. Комиссын даргаар нийслэлийн Архивын газрын дарга  ажиллах юм. Мөн Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссын дүрмийг баталлаа.
Нийслэлийн Архивын газрын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комисс нь архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх эх үүсвэрийг тогтоох, төрийн архивын сан хөмрөгт байнга хадгалах түүх, эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны ач холбогдол бүхий баримтыг сонгох ажилд хяналт тавих, байгууллагын баримт бичиг хадгалах хугацааны жагсаалт, баримтын данс бүртгэл, устгах хэргийн акт, архивын ажлын арга зүйн холбогдолтой баримт бичгийг хэлэлцэж батлах, дүүргийн болон байгууллагын Баримт бичиг нягтлан шалгах комисст мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …