Нийслэлийн Мэдээллийн технологийн газар БНСУ-ын (IFEZ) буюу Инчон хотын эдийн засгийн чөлөөт бүс, I UB -City байгууллагууд хамтран Ухаалаг хот (Смарт Сити) Олон улсын семинарыг зохион байгууллаа. Тус семинарт (IFEZ) Инчон хотын эдийн засаг чөлөөт бүс, БНСУ-ын үндэсний мэдээллийн технологийн агентлаг, БНСУ-ын төрийн өмчит байгууллага Инчон Ю-Сити корпорац зэрэг байгууллагуудын удирдлагууд болон төр, хувийн хэвшлийн 100 гаруй төлөөлөгч оролцож Инчон, Сонгдо гэх мэт Ухаалаг хотуудыг хөгжүүлсэн өөрсдийн туршлагаасаа хуваалцан цаашид Улаанбаатар хотод хөрөнгө оруулах боломж, өөрсдийн туршлага, шилдэг шийдлүүдийг нэвтрүүлэх талаар харилцан санал солилцлоо.
Энэ үеэр нийслэлийн Мэдээллийн Технологийн Газрын дарга Б.Бат-Өлзий “Өнөө үед дэлхийн ихэнх хотууд Ухаалаг хот болохыг зорьж байна. Ухаалаг гэж томьёолсон нь амар тайван, эрүүл, аюулгүй, түгжрэлгүй, стрессгүй, ус цахилгаан, хогийн зөв менежменттэй ийм л хот болохыг хэлж байгаа юм. Томоохон бизнес эрхлэгчид ухаалаг хотод л хөрөнгө оруулалт хийнэ. Тиймээс Нийслэлийн Засаг даргын санаачилгаар 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотыг олон улсын жишигт нийцсэн Ухаалаг хот болгох томоохон зорилт тавин ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулан НИТХ-аар батлуулан ажиллаж байна. Ухалааг хотын хамгийн сонгодог жишээ бол Ухаалаг Сонгдо хот , IFEZ буюу Инчон хотын чөлөөт бүс. Учир нь эдгээр хотууд нь хамгийн бодитоор далай дээр тусгай газар үүсгэж дэд бүтцийг бүхэлд нь шийдсэн юм. Тиймээс нийслэлийн урилгаар жишиг хотууд өөрсдийн туршлагаа хуваалцаж байна. БНСУ-ын хөрөнгө оруулалтаар амжилттай хэрэгжсэн болон хэрэгжүүлж буй олон төслүүд байна. Үүний нэг нь Ухаалаг нийтийн тээврийн төслийг БНСУ-ын 100% хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Энэ төсөл нь амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтэрч, шинэ шатад гарна гэж албаныхан үзэж байна” гэж онцлон хэллээ. Мөн олон улсын туршлагаас үзэхэд Ухаалаг хотыг бий болгохын тулд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэдгийг тодотголоо Тус семинараар Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, олон улсын туршлагатай байгууллагуудыг хамтран оролцохыг уриаллаа гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.