Р.Гончигдорж гишүүн ээ “өвдөг шороодсон нь аваргалдаг” хаанахын ёс вэ

9d03da443e44b6b8originalЁстой хийх юмгүй хүн хүүхдэрээ тоглоно гэдэг шиг Р.Гончигдорж гишүүн “үндэсний бөхөөрөө тоглох”-оор шийдсэн бололтой.

Олон жилийн турш болоод ирсэн бөхийн цол олгох дүрэмд Гончигоо дарга л гар дүрэхгүй бол болохгүй байгаа бололтой. Тодруулбал, тэрээр л ес давсан арслан цолтой бөхөд үзүүр түрүүний барилдааны өмнө аварга цол олгож байх хачирхалтай хуулийн төслийг өргөн бариад байгаа юм.

Т.Гончигдорж гишүүний эл төслийн дагуу бол барилдаанд арслан үзүүр түрүүнд үлдээд, арвын даваанд өвдөг шороодвол унасан бөх баяр наадмын аварга болж, бай шагналыг хуу хамах юм байх. Харин давсан нь цол ч үгүй, шагнал ч үгүй торойгоод хоцрох болж байна. Ер нь  “өвдөг шороодсон нь аваргалдаг” хаанахын ёс вэ?

Үндэсний их баяр наадам болох гэж байхад ингэж шоудах хэрэг байна уу? Өөр улс эх оронд хэрэгтэй хуулийн төсөл өргөн бариач…

Л.Бадрах

ugluu-logo5

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …