Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн нутгаар салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.
2015 оны зургаадугаар сарын 26-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын зарим нутаг болон баруун аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар зүүн хойноос түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 хэм, Туул, Тэрэлж голын сав газраар 25-30 хэм, говь талын нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. 28-30 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 19 хэм дулаан, харьцангуй чийг 26 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.