“Мансууралгүй ирээдүй” сэдэвт өдөрлөг боллоо

11312836_421890978017480_8248347145185119132_oНҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 06 дугаар сарын 26-ны өдрийг хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг 1987 онд гаргаснаар гишүүн орнууд эдүгээ 28 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ жилийн тухайд тус өдрийг 2 өдөр тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд Хууль зүйн яам, Эрүүл мэнд спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газруудтай хамтран 06 дугаар сарын 25-ны өдөр “Мансууралгүй ирээдүй” сэдэвт өдөрлөгийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд зохион байгууллаа. Энэ үеэр иргэд олон нийтэд хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийн талаар мэдээлэл хүргэж, хар тамхитай тэмцэж буй байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулсан юм.

11406174_421892344684010_4342057880217107904_o
2015 оны 06 сарын 26-ны өдөр “ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ОЛОН УЛСЫН ” өдөрт зориулсан онол практикийн бага хурал маргааш буюу 2015 оны 06 сарын 26-ны өдөр Нийслэлийн төр, захиргааны “Хангарьд” ордонд үргэлжилнэ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …