Нийслэлийн Баянзүрх дүүргийн Мэргэжлийн сургалттай 11 жилийн 55 дугаар бүрэн дунд сургуульд “KHAAN QUEST-2015” Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын хүрээнд тохижилт, засварын ажил хийгдэж байна. Барилгаинженерийнхамтарсанажиллагааны хүрээнд тус сургууль дээр зургаан төсөл хэрэгжиж байгаа юм.
Тодруулбал, сургуулийн гадна хашааг бүрэншинэчлэх, анги танхим, өрөө, кабинетуудын хаалгыг шинэчилжээ. Мөн сургуулийн ариун цэврийн өрөөнүүдийг бүрэн засварт оруулж байгаа бөгөөд эмчилгээний биеийн тамирын өрөөг засч тохижуулах ажил хийгдэж байна.
Мэргэжлийн сургалттай 11 жилийн 55 дугаар бүрэн дунд сургуулийн гадна биеийн тамирын талбай болон спорт заалыг засч шинэчилж байгаа бөгөөд засварын ажил энэ сарын 30-ны өдөр дуусч сургуулийн захиргаанд хүлээлгэн өгнө. Дашрамд сонирхуулахад, барилга инженерийн хүмүүнлэгийн хамтарсан ажиллагааг 2006 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн аж. Энэ сургуулилтын хүрээнд орон нутаг болон нийслэлийн захын дүүргүүдэд байрлах сургууль, цэцэрлэг, дотуур байрууд, өрхийн эмнэлгийн барилга байгууламжид засвар хийх, худаг, халуун усны байр барих зэрэг тусламжийн ажиллагааг АНУ-ын барилгын цэргийн бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгуулдаг уламжлалтай.