Фэйсбүүкээр гутаан доромжилбол 2 сая төгрөгөөр торгуулах уу?

527-1377744159untitledӨчигдөр УИХ-ын чуулганаар Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Сүүлийн үед нийгэмд цахим ертөнц ихээхэн хүчээ авч байгаа бөгөөд энэ ч утгаараа маркетинг, менежмент, мэдээллийн хэрэгсэл гээд бүхий л зүйлд маш чухал хэрэгцээтэй нэгэн хэрэглүүр болж байгаа билээ. Гэхдээ үүний хажуугаар худал хуурмаг мэдээлэл тараах, олон нийтэд хүний хувийн нууцыг дэлгэх, бусдыг гутаан доромжлох нь ихэссэн.

Үүнтэй холбогдуулан УИХ-аас Зөрчлийн тухай хуулийн төслийн 8.2 дугаар зүйлийн “Бусдыг гүтгэх” гэсэн заалтын талаар гишүүд тодорхой саналуудыг хэллээ. Уг заалтад, “Хүний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээллийг нийтийн өмнө ярьсан, бүтээлээр нийтэд үзүүлсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэж заасан байна. Нэг нэгжийг 2000 төгрөгөөр тооцохоор болж найруулгын алдааг засуулахаар буцаасан байна.

Харин гишүүд энэ тал дээр өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

“Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан: “гүтгэх” гэдэг асуудлыг ул суурьтай ярих хэрэгтэйг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, “гүтгэх” гэдэг асуудлыг доромжлох, шүүмжлэх гэдгээс ялгаж, салгаж үзэх хэрэгтэй. Зайлшгүй хариуцлага, ёс зүйн асуудал байх ёстой. Нэг талд нь хүн гүтгэж байдаг нөгөө талд нь хүн хохирч байдаг. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэдэг үүднээс хүнлэг чанар байх ёстой. Жишээ нь Сэлэнгэ аймагт ажиллаж байсан төрийн албан хаагч эмэгтэйг ДОХ-той гэж бичсэнээр нөхөртөө зодуулж амиа алдсан. Түүнчлэн гишүүд ч мөн янз бүрээр гүтгүүлж байгаа. Эрүүгийн хуулиар хорьдог, эрүү үүсгэдэг байсныг больж Зөрчлийн тухай хуулийн төсөлд оруулж ирж байгаа гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, энэ заалтыг эрүүгийн хуулиас хасч энэ хуулийн төсөлд оруулж ирэхдээ томьёоллын хувьд оновчгүй оруулж ирсэн байна. Хоёрдугаарт зөөлөн, хөнгөн хэлбэрээр оруулж ирсэн байна гэж үзэж байгаа. Монгол хэлэнд “гүтгэх”, “гутаах” гэдэг үг нь өөр агуулгатай. Гарчиг дээр нь “гүтгэх” гэсэн мөртөө доторх агуулгад “гүтгэх” гэдэг үг байхгүй байна. “Гүтгэх” гэхээр хүний огт хийгээгүй зүйлийг хийсэн болгоод ярих асуудлыг хэлэх болов уу гэж ойлгож байгаа бол харин “гутаах” гэхээр муулахтай холбоотой асуудал гэж ойлгож байгаа. “Нэр хугархаар яс хугар” гэсэн үг байдаг. Иймд энэ асуудалд онцгой анхаарах ёстой. Мөн хүн гүтгэсний хариуцлага нь ердөө хоёрхон сая төгрөг байна. Маш их хэмжээгээр гүтгүүлж, гутаалгачихаад энэ хэмжээний мөнгөөр торгуулаад өнгөрч болохгүй гэсэн юм.

 Цаашид энэ хууль дахин хэлэлцэгдэх бөгөөд олон нийтийн хэрэгслээр бусдыг гутаан доромжилсны төлөө 2 сая төгрөгөөр торгодог болох асуудал ийнхүү сөхөгдлөө.

Б.Нараа

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …