Нийслэлийн Худалдан авах ажиллагааны дарга АТГ-т шалгагдаж байгаа юу

 

idertsogtТөрийн албыг  хувьдаа ашиг орлого  олох  зорилгоо болгон авлига хахуулийн  хэрэгт холбогдсон байж болох   албан тушаатнуудыг АТГ-аас шалгадаг. Ингэхээр  тэд мэдээллийг иргэд хөдөлмөрчидөөс голдуу авдаг ажээ. Үе үе  АТГ-аас төрийн зарим байгууллагуудын удирдлагуудыг шалгах болсон тухай мэдээлэл чих дэлсдэг нь цаанаа учиртай биз.

Тэгвэл  нэг сая гаруй хүнтэй нийслэл хотын бүх тендер, худалдан авахын үйл ажиллагааг удирдаж байдаг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогтыг  иргэдийн гомдол мэдээллийн дагуу  АТГ-аас  шалгаж байгаа сурагтай. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол нийслэл хотын тендерийн удаа дараа хоцроосон, тендерийн үнэлгээг буруу хийсэн гэх үйлдлээр түүнийг АТГ-аас  шалгаж байгаа бололтой. Нийслэл хотын олон арван тендер энэ хүний гараар орж байж л “бүтдэг” гэж ярих нэгнийг нэг бус удаа сонсож байсансан.

Ямартай ч  энэхүү мэдээллийн үнэн худал нь тун удахгүй   тодорхой болно биз ээ.

А.Гал

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …