Ерөнхий сайд Блүүмбергт ярилцлага өгч Нью Иоркийн хөрөнгийн биржтэй танилцав

28acc7cf7b01b2be6e436ebc82bde3f0АНУ-д ажлын айлчлал хийсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Нью-Йорк хотноо мэдээллийн Блүүмбэрг компанийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын улс төр эдийн засгийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Блүүмбергийн сэтгүүлчид Монголын эдийн засгийн өсөлт өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны тухай мөн АНУ-ын хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх талаар асуулт тавьж хариулт авлаа.

Ерөнхий сайд дараа нь Дэлхийн санхүүгийн гол төвүүдийн нэг болох  Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа.

05058d24503863410f3f921af810e15e

Нью-Йоркийн хөрөнгийн бирж нь зах зээлийн хөрөнгийн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэх бирж юм. Уг биржийг дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг илтгэгч, “том самбар” гэж үздэг.

Нийт 20 орчим триллион ам.доллараар үнэлэгдэх компаниуд Нью-Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэгдсэн байна. Өдөрт дунджаар 169 тэрбум ам.долларын арилжаа хийдэг.

d4856d5c9605e0c73940b0a3ffd45fa8

Энэ үеэр Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажиллах, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг дэмжих, Монголд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …