Сайхан мэдээ: Монгол залуу 216 хүнийг алан хядагчаас аварчээ

32_d4eda7c0147f726752cf6d3b2cabecc4382bd1bfМонгол залуу эр зориг гарган олон хүний амь аварсан сайхан мэдээ ирлээ. Тодруулбал, Тайланд улсаас Хонконг руу СХ хэмээх авиа компанийн 216 зорчигчтой онгоц ээлжит нислэгээ хийж байсан байна. Гэтэл онгоцонд сууж явсан Филиппин улсаас гаралтай алан хядагч залуу хаалга онгойлгон онгоцыг унагахыг завдсан аж. Энэ үед Монгол Улсын иргэн З.Буяннэмэх хэмээх залуу хоёрдугаар нисгэгчийн хамтаар алан хядах үйл ажиллагаа явуулахыг завдсан этгээдийг барин авч аюулгүй болгожээ. СХ компанийн зүгээс 216 зорчигчдын амь насыг алан хядагчаас аварч чадсан Монгол Улсын иргэн З.Буяннэмэхийг бүх насаараа үнэ төлбөргүй нисэх эрхээр шагнасан байна. Баатарлаг үйл бүтээж, олон хүний амийг аварсан З.Буяннэмэх өнөөдөр эх орондоо ирж байгаа гэнэ

Эх сурвалж: www.polit.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …