Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдол тулгамдсан асуудал болоод байгаа энэ үед Японы “Эксэлсиор” ХК хөрсийг хоргүйжүүлэх чиглэлээр нийслэлтэй хамтран ажиллах санал тавилаа.
Энэхүү саналд дэд бүтэцгүй гэр хороолол, алслагдсан газруудад эрүүл ахуйн шаардлага хангасан үнэргүй зөөврийн ариун цэврийн байгууламж байршуулах, гэр хорооллын бие засах газруудыг шахмал бэлдмэлээр хангах асуудал багтсан юм.
Тус компани нь Германы Ханноверийн их сургуультай бохирдсон хөрсийг хоргүйжүүлэх технологийн лицензийн гэрээг байгуулжээ. Японы Кагашима мужийн Кавабэ хоттой хамтран диоксины бохирдолтой хөрсийг хоргүйжүүлэх туршилтыг амжилттай хийсэн бөгөөд 2005 онд энэ технологиор байгалийн гамшгийн үед ашиглах ариун цэврийн байгууламжийг зохион бүтээжээ.
Тус компанийн төхөөрөмж нь энгийн загвартай химийн технологиор хорт бодисыг задлан хоргүйжүүлдэг бохирыг хэдхэн минутын дотор нунтаг болгон хувиргадаг аж. Хлорийн шохой устай урвалд ороход дулаан ялгарах зарчмаар ажилладаг бөгөөд урвалд орох үеийн ялгарах дулаан нь 95 градус болсноор бохирын нянг устгах бүрэн боломжтой. Ариун цэврийн байгууламжийн дэд бүтэцгүй бүс нутгийг эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн орчинтой болоход туслах юм.
Хлорийн шохойг устай урвалд оруулахад үүссэн шатаасан шохойг газар тариаланд бордоо болгон ашиглах боломжтой. Мөн барилгын материал болон сийрэг хөрстэй газрыг бэхжүүлэхэд ашиглах юм.
Ариун цэврийн байгууламжид “Хоттоирэ-рэлакс тоилэт” шахмал бэлдмэлийг ашиглаж, бие засахын өмнө урьдчилж бэлдмэлийг хийхэд нян устаж үнэрийг дарахаас гадна 6 сараас 1 жилийн хугацааны дараа ч нян үүсэхгүй, эвгүй үнэр гарахгүй аж.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хөрсний бохирдлыг багасгахад чухал үүрэгтэй зөөврийн ариун цэврийн байгууламж, шахмал бэлдмэлийн талаар мэдээлэл авч, хэрэглээнд тохирох эсэхтэй танилцаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.