Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 20-25 градус, Их нууруудын хотгор, төв болон говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 27-29 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
http://tsag-agaar.gov.mn/