Монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол Наадам-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийн арга хэмжээг 07 дугаар сарын 10-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах талаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа А/571 дүгээр захирамж гаргалаа.
Захирамжийн дагуу “Дээлтэй Монгол-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийн тоглолтыг зохион байгуулахдаа арга хэмжээнд оролцогчид болон үзэгчид нь үндэсний хувцас монгол дээлтэй, гадаадын иргэд нь монголын үндэсний хувцасны хэрэглэгдэхүүн орсон хувцастай, эсхүл өөрийн орны үндэсний хувцастай байна. Мөн уг үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана.
Захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, урлагийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газарт тус тус даалгав. “Дээлтэй Монгол Наадам-2015” арга хэмжээний бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Түлхүүр үгнийслэл
Санал болгох мэдээ
УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …