Үндэсний их баяр наадмын хурдан морины бүртгэл энэ сарын 9-нд эхэлнэ

a5e6d25332e3864488dd52a387fda502Хурдан морины салбар хорооноос Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж байгааболон “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-д өөрчлөлт оруулсан талаар мэдээлэл хийлээ.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яам,  Монголын морин спорт, уяачдын холбооноос гаргасан саналыг Зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцэж “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн хүмүүсийг томилж ажиллуулна. Уралдах морьдын үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг журамд заасны дагуу эрлийз морьдыг тусад нь уралдуулах ажлыг зохион байгуулах юм. Монгол морьдоос эрлийз морьдыг ялгахдаа морины ерөнхий галбир, бие цогцос, /биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл/ сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгох аж.Тодруулбал, сэрвээний өндөр нь азарга, соёолон 140 см, их нас 141 см, хязаалан 137 см, шүдлэн 132 см, даага 127 см-ээс дээшдавсан морьдыг эрлийз гэж үзэж тухайн насанд уралдуулахгүй юм. Эрлийз байж болзошгүй, удам, угшил нь тодорхой бус морьтой уяачид тухайн морийг уралдуулахаас хоёр хоногийн өмнө үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэгт хандаж шийдвэр гаргуулах, морьдыг нас насанд нь уралдуулах үүрэг хүлээнэ. Уралдааны өмнө шийдвэрлүүлэхгүйгээр хасагдвал уралдаан зохион байгуулагчид ямар нэгэн гомдол, санал, хүсэлтийг хүлээж авахгүй гэж Хурдан морьны салбар хорооны дарга З.Болдбаатар мэдээллээ.

Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар “Энэ жилийн Үндэсний их баяр наадамд уралдах хурдан морины бүртгэл энэ сарын 9-нд Хүй долоо хутагт эхэлнэ. Хуулийн дагуу долоогоос дээш насны хүүхдээр хурдан морь унуулна. Ингэхдээ даатгал, гэрээ, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах ёстой. Энэ жил уламжлалт ёсоор долдугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн, 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага, 13-нд эрлийз морьдын уралдаан /дээд, дунд, бага нас/ болох юм. Мөндолдугаар сарын 10-нд холч морьдын уралдаан, 13-нд жорооморьдын уралдаан болно” гэлээ Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …