Дээрхийн Гэгээн 14-р Далай Ламын мэлмий гийсний 80 насны ойг тэмдэглэнэ

Жилд юу ч хийж болохгүй хоёр өдөр байдаг. Нэгийг нь өчигдөр, нөгөөг нь маргааш гэнэ.

Өнөөдөр бол хайрлах, итгэх, хийж бүтээх, хамгийн чухал нь АМЬДРАХ өдөр билээ.

 

Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай лам

11655169_1050464968314267_851052363_nДээрхийн Гэгээн 14-р Далай Ламын мэлмий гийсний 80 насны ойг тэмдэглэнэ

Энэ жил Дээрхийн гэгээнтэний мэлмий гийсний 80 насны ойг Дэлхий даяар өргөн дэлгэр тэмдэглэж байна. Бурханы шашины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, залуусын клуб, сүм хийдүүд хамтран Далай багшийн төрсөн өдөрт зориулсан шашин, соёлын арга хэмжээг зохион байгуулж байнаа юм. Энэ хүрээнд Гандантэгчэнлин хийдэд өглөөний 5 цагаас сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээж нийтээр буянаа хураах, уламжлалт шашин номын үйл ажиллагаа зохион байгуулна.

Баярын үеэр хүмүүнлэгийн үйл ажиллагааг өвчтөний эмчилгээ төлбөрт хандив өгөх, эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн сурлагаараа тэргүүлэгч оюутанд сургалтын тэтгэлэг олгох, хүнсний тусламж үзүүлэх зэрэг гурван үндсэн чиглэлээр зохион байгуулах юм.

11693003_1050464941647603_656838371_nДаваа гарагт буюу 7 сарын 6-ны өдрийн орой 18 цаг 30 минутаас Монголын үндэсний циркт Далай багшид мандал өргөх, шашин соёлын үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд Дээрхийн гэгээнтэний төрсөн өдөрт хүндэтгэл үзүүлж, сэтгэлдээ сайн буяны үрийг тарьж буянаа хураах боломжтой юм. Төрсөн өдрийн баярын үйл ажиллагааг үнэ төлбөргүй зохион байгуулах бөгөөд оролцохыг хүссэн хүмүүс тухайн өдөр Үндэсний циркт ирж урилгаа авч оролцох юм.

Дээрхийн гэгээн Далай лам нь дэлхий дахины шашны зүтгэлтэн, хүмүүнлэг энэрэнгүй үзлийг тунхаглагч билээ. Түүний энх тайван, хүнлэг энэрэнгүй аж амьрал, хүчирхийлэлгүй амар амгалан оршихуйн тухай хүчтэй сургаал нь хүн төрөлхтөнд гүүр болж, бидний хамгийн анхны нийтлэг хэрэгцээ болох бие биенээ, эх дэлхийгээ хайрлах ёстойн сануулдаг билээ.

Холбоо барих: 95952272, 91119130

gbfrtehte

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …