Гал түймрийн улмаас 3 настай хүүхэд түлэгджээ

14361527935599f3d99a162Энэ сарын 4-ны өдөр  Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Билгүүний энгэрийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 18 дугаар ангийн тасгийг очиход иргэн  Б-ын 8х6 хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг иргэд унтраасан байсан байна. Уг гал түймрийн улмаас 47 настай эмэгтэйн баруун гуяны гадна хэсэг,  3 настай эмэгтэй хүүхдийн зүүн хөлний тавхай түлэгдсэн байсныг НТТ-103-т шилжүүлэн өгсөн байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 20 дугаар гудамжинд  байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 26 дугаар ангийн тасгийг очиход 4х6 хэмжээтэй байшингийн дээврийн хөндий шатаж байсныг унтраасан байна.

Б.Анир

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …