Шумуул хазсанаас үүсэх загатнааг арилгах 18 арга

Нар, бороо, цэцэг ургамал, амралт зугаалгаар дүүрэн найрсаг зуны улирлын нэг ядаргаатай зүйл нь орой үдшийн сэрүүн сайхан цагаар гарч ирээд биеийн чинь хаанаас л бол хаанаас хазах бяцхан цус сорогчид байдаг. Часхийтэл хазах энэ бяцхан цус сорогчийн хөнөөл цусыг чинь сорсноор зогсдог бол ч яахав. Гэтэл ханатлаа хооллосон тэр жижигхэн этгээдийг явснаас хэзээ хойно ч тэсэхийн аргагүй загатнаж зовоодог ул мөр нь үлддэг. Шумуулны хувьд хүмүүс хоёр төрөл байдаг бололтой. Нэг хэсгийг нь бол яаж ч нүцгэн гуя шилбээ гялалзуулаад явж байсан тоохгүй мөртлөө нөгөө нэгийг нь хамаг биеэ хааж халхалсан хувцас өмссөн ч яаж ийгээд л хазаж орхино. Магадгүй та шумууланд ‘тоогддоггүй’ азтайчуудын нэг биш байж болох ч хазуулсан ч хазуулаагүй юм шиг загатнах зовлонг мэдрэхгүй байж болох ажээ. Дараах зөвлөгөөнүүдийг шумуулны олз болдог хүмүүс өгсөн байна.

1. Хазуулсан даруйдаа загатналтыг анагаадаг тос түрхэж болно. Хэрвээ энэ зүйл байхгүй бол ууттай ногоон цайг халуун усанд дүрж дэвтээгээд хөргөгчинд хийж хөргөөд хазуулсан хэсэгтээ тавь. Хүйтэн ногоон цай загатнааг дарж, үрэвслийг бууруулдаг.

XopoM.com-Шумуул-хазсанаас-үүсэх-загатнааг-арилгах-18-арга-01– Энэхүү зөвлөгөөг арьс, гоо сайхны мэргэжилтэн, Лос Анжелесын арьс өнгөний эмч Jessica Wu өгчээ.

2. Зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй болохоор би зөгийн бал түрхчихдэг. – Atm Shahidul Hoque

XopoM.com-Шумуул-хазсанаас-үүсэх-загатнааг-арилгах-18-арга-02Эмч Jessica Wu: “Зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй гэдэг нь үнэн. Онолын хувьд халдвараас сэргийлж болох боловч миний бодлоор эргээд амьтад тан руу татагдахад хүргэх байх.”

3. Би скоч наачихдаг. – Tammy Mah Ung

XopoM.com-Шумуул-хазсанаас-үүсэх-загатнааг-арилгах-18-арга-03Эмч Jessica Wu: Хэрвээ та өөрийн мэдэлгүй загатнааг маажих гээд байдаг бол хавдсан хэсэг дээр скоч эсвэл шархны лент нааж болно. Ялангуяа шөнийн цагаар энэ нь их үр дүнтэй арга. Хэт урж маажих нь халдвар үүсэх нөхцлийг бүрдүүлнэ.

4. Гадил жимсний хальсаар үрдэг. – Nancy Clark

XopoM.com-Шумуул-хазсанаас-үүсэх-загатнааг-арилгах-18-арга-04Эмч Jessica Wu: “Энэ тал дээр би итгэлгүй байна. Гадил жимс нь үнэртэй учир зөгий болон шумуул үнэрт нь татагдаж магадгүй.”

5. Зуун настын шүүс түрхдэг. – Tonya Jenkins

XopoM.com-Шумуул-хазсанаас-үүсэх-загатнааг-арилгах-18-арга-05Эмч Jessica Wu: “Алоэ вера нь найрлагандаа үрэвслийн эсрэг бодис агуулдаг. Тийм болохоор загатнааг арилгадаг байж болно. Болж өгвөл бүр хөргөгчинд байлгаж байгаад түрхвэл хүйтэн шүүс загатнааг бүр сайн арилгана.”

6. Нөхөр минь үүнийг цэрэгт байхдаа сурсан гээд надад зааж өгсөн юм. Аалз, зөгий, хэдгэнэ, шоргоолжинд хазуулсан бол хазуулсан газраа бага зэрэг норгоод 9 вольтын батерей тавибал хорны үйлчлэл болон шархыг зогсоодог. – Brenda Gann

XopoM.com-Шумуул-хазсанаас-үүсэх-загатнааг-арилгах-18-арга-06Эмч Jessica Wu: “Цэргүүдийн хэрэглэдэг энэ арга зөв. Цахилгаан могойн хорыг идэвхгүй болгодог нь батлагдсан. Батерейг норгодог нь арьсны цахилгаан дамжуулах чадварыг нэмэгдүүлж байгаа хэрэг. Хортой шавьжнуудын хороос ч хамгаалдаг. Гэвч шумуул нь хоргүй учир энэ арга тус болж чадахгүй л болов уу.”

7. Би мах зөөлрүүлэгч хүчлийг устай хольж түрхдэг. – Natacha Harvey

XopoM.com-Шумуул-хазсанаас-үүсэх-загатнааг-арилгах-18-арга-07Эмч Jessica Wu: “Мах зөөлрүүлэгчинд уургийг задалдаг папаин хэмээх бодис агуулагддаг. Шавьжны хор нь уургаас бүтсэн байдаг учир онолын хувьд уургийг задалдаг талаасаа болдог байж болох ч батлагдсан зүйл биш. Мөн шумуул нь хоргүй учир энэ арга мөн л нөлөөлөхгүй болов уу.”

8. Preparation H тосон түрхлэг түрхдэг. – Patricia McKinney

XopoM.com-Шумуул-хазсанаас-үүсэх-загатнааг-арилгах-18-арга-08Эмч Jessica Wu: “Энэ тосон түрхлэг үрэвслийг намдаадаг учир загатнааг бууруулж болно.”

9. Спирт агуулсан зүйлээр арчихад загатнаа арилдаг. – Lori Carley Шумуул хазсан газарт шулмын шүүр /witch hazel/ ургамлын зуурмаг эсвэл цайны модны тос түрхэхэд их сайн байдаг. Бүр их хавдаж загатнасан бол архи түрхчихдэг. – Kit Bowden Powers Би гар ариутгагчийг шумуул хазахад хэрэглэдэг. – Robin Kirk Heizyk

XopoM.com-Шумуул-хазсанаас-үүсэх-загатнааг-арилгах-18-арга-09Эмч Jessica Wu: “Архи, шулмын шүүр, цайны модны тос, гар ариутгагч зэрэг спирт агуулсан бүтээгдэхүүнүүд бүгд халдвар үүсэхээс сэргийлж, загатнахыг зогсоодог.”

10. Би хүнсний содыг усаар зуурч түрхдэг. – Heather Pinchbeck Шумуул хазсан газарт би оо түрхдэг. Энэ загатнахыг болиулдаг. Үүнийг 40 жилийн өмнө авга эгч маань надад зааж өгч байлаа. – Debbie Cavaliere Jenkins

XopoM.com-Шумуул-хазсанаас-үүсэх-загатнааг-арилгах-18-арга-10Эмч Jessica Wu: “Оо болон соданы зуурмаг нь хатаах үйлчилгээ үзүүлж байгаа хэрэг. Харин өвчин болон загатнуурыг намдааж чадахгүй.”

11. Шумуул хазсан газрыг нимбэг эсвэл лаймаар үрдэг. – Robbi Cynkus

XopoM.com-Шумуул-хазсанаас-үүсэх-загатнааг-арилгах-18-арга-11Эмч Jessica Wu: “Миний хувьд энэ тал дээр эдгээр нь үнэртэй учир шавьжийг татах л болов уу гэж бодож байна.”

12. Шумуул хазсан хэсгийг яг дунд нь хумсаараа х хэлбэр үүсгэн чагталж хумслахыг эмээ минь зааж өгч байсан. Үр дүнтэй санагддаг. – Sherri Jeffries

XopoM.com-Шумуул-хазсанаас-үүсэх-загатнааг-арилгах-18-арга-12Эмч Jessica Wu: “Шумуул хазсан хэсэгт даралт өгч, өвчин үүсгэх нь загатнааг намдаадаг байж болох ч хэт чанга хумсалж, арьсаа гэмтээвэл үрэвсэл үүсч болох юм.”

13. “Шумуул хазсан газрыг базиликын навчаар үрэхэд үнэхээр сайн нөлөөлдөг. Охиноо жаахан байх үед би үүнийг мэдэж хэрэглэж үзэхэд үр дүн нь үнэхээр гайхмаар байсан.” – Debora Ann Miller

XopoM.com-Шумуул-хазсанаас-үүсэх-загатнааг-арилгах-18-арга-13Эмч Jessica Wu: “Базилик нь шумуулыг үргээдэг. Мөн үрэвслийн эсрэг үйлчилж, хавдрыг бууруулдаг.”

14. Ямар өнгөтэй нь хамаагүй хумсны будгийг түрхэхэд загатнааг маш сайн арилгадаг. – Kerry Johnston

XopoM.com-Шумуул-хазсанаас-үүсэх-загатнааг-арилгах-18-арга-14Эмч Jessica Wu: “Миний хувьд үүнийг зөвлөхгүй. Хумсны будганд зарим хүмүүст харшилдаг хольц байдаг. Магадгүй энэ нь эргээд харшил үүсгэж болно.”

15. Аспириныг нухаад бага зэрэг устай хольж зуурмаг болгон түрхэхэд их үр дүнтэй. – Kris Ruff Brock

XopoM.com-Шумуул-хазсанаас-үүсэх-загатнааг-арилгах-18-арга-15Эмч Jessica Wu: “Аспирин нь ацетил салицилын хүчил агуулдаг ба энэ нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.”

16. Би жирийн ам зайлах уусмал түрхдэг. – Brenda Black

XopoM.com-Шумуул-хазсанаас-үүсэх-загатнааг-арилгах-18-арга-16Эмч Jessica Wu: “Энэ нь гаа учир загатнааг намдаахад тусалж чадна.”

17. Шил арчигч шингэнийг түрхэхэд загатнаа арилгадаг. – Karla House

XopoM.com-Шумуул-хазсанаас-үүсэх-загатнааг-арилгах-18-арга-17Эмч Jessica Wu: “Шил арчигч шингэнд загатнааг дарах, хавдрыг бууруулах ямар ч зүйл байхгүй. Энэ сэтгэлзүйтэй холбоотой байх.”

18. Шумуул хазсан газрыг төмсөөр үрдэг. – Barbara Bowling

XopoM.com-Шумуул-хазсанаас-үүсэх-загатнааг-арилгах-18-арга-18Эмч Jessica Wu: “Төмсөөр үрэхэд загатнаа арилах шалтгааныг би олж харахгүй байна.”

Эх сурвалж: news.xopom.com/32826/

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …