Хүүхдээ хөхөөр хооллох нь хүүхдийн дархлалын систем тогтоход сайн нөлөөтэй, харшил болон амьсгалын замын өвчид өртөх эрсдэлийг бууруулдаг гэх мэт ашиг тусыг ээжүүд маань хэлүүлэлтгүй мэдэх бизээ.
Тэгвэл хүүхдээ хөхөөр хооллох нь эхийг зүрхний өвчинд өртөхөөс хамгаалдаг болохыг эрүүл мэндийн судалгаагаар батласан байна. 140,000 хүүхдээ хөхөөр хооллосон, хүүхэд нь эрүүл энх торниж байгаа эмэгтэчүүдэд судалгаа хийж үзэхэд гайхмаар үр дүн гарчээ. 2009 онд явуулсан энэхүү судалгааны үр дүнд хүүхдээ хир удаан хөхөөр хооллоно төдий чинээ зүрхний өвчинд өртөх эрсдэл буурна гэсэн дүгнэлтэд хүрсэн гэдгийг дуулгахад таатай байна. Иймд ээжүүд маань хүүхдээ наад зах нь 7-12 сарын хугацаанд хөхөөр хооллох хэрэгтэй ба ингэснээр холестерины хэмжээ хэвийн байж, чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчнөөс айлтгүй байх нь ээ. Эсрэгээр хүүхдээ 1 сараас доош хугацаагаар хөхөөр хооллосон эмэтэй зүрхний өвчинд өртөх магадлал илүү өндөр байх ажээ. Иймд хүүхдийнхээ ч тэр өөрийнхөө ч тэр эрүүл мэндийг бодох үүднээс хүүхдээ 12 ба түүнээс дээш сараар хөхөөр хооллохыг эрмэлзээрэй.
эх сурвалж: emch.mn