Берлин рүү нэмэлт нислэгтэй

ber-640x361Үндэсний Агаарын тээвэрлэгч МИАТ ХКомпани зорчигч, үйлчлүүлэгчдийнхээ санал, хүсэлт, эрэлт хэрэгцээг харгалзан үзэж 8-р сарын 1-ний өдөр УБ-Берлин-УБ чиглэлд нэмэлт нислэг үйлдэхээр боллоо.
Ингэснээр тус өдөр Берлиний чиглэлд 2 нислэгтэй болж байгаа бөгөөд үндсэн нислэгээс гадна 162 хүний суудал бүхий Б737-800 агаарын хөлгөөр нэмэлт нислэг үйлдэнэ.
Энэхүү нислэг нь тус өдрийн үндсэн нислэгийн адил Москва хотоор дамжихгүй шууд Берлин руу хүрэх нислэг юм.
Та бүхэн энэхүү нислэгийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 333-999 дугаараас лавлаарай.
ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ МИАТ ХК

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …