БНСУ- д тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэхийг хүслээ

korБоловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр БНСУ-ын Парламентын гишүүн, Боловсрол, соёл, спорт, аялал жуулчлалын байнгын хорооны дарга Сол Хүүнийг хүлээн авч уулзан хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухааны цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр БНСУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх, БНСУ-ын санхүүжилтээр Монгол улсын ЕБС-уудад дэвшилтэт технологид суурилсан хичээлийн “ухаалаг анги”-ийг олноор нийлүүлэх, Монгол, Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн хамрах хүрээг улам өргөжүүлэн үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Харин БНСУ-ын Парламентын гишүүн Сол Хүүн түүний саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэн БНСУ-ын Боловсролын сайдад энэ тухай уламжилж, түүнийг Монгол улсад айлчлах үеэр энэ асуудлууд нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт итгэж байна гэв. Уулзалтын төгсгөлд тэрээр БСШУ-ны сайд Л.Гантөмөрийг БНСУ-д ажлын айлчлал хийхийг урилаа.
Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …