Наймдугаар сараас хойш наадам, ой тэмдэглэхгүй байхыг анхааруулав

 

74680Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аймаг, орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийх үеэрээ аймгийн Засаг дарга нарыг наадмын дараа долоо хоног амрахыг зөвшөөрч, сум, багийн Засаг дарга нар, Засаг даргын Тамгын газар, агентлагийн удирдлага, ажилтнуудыг ажил цалгардуулахгүйгээр ээлжээр амраах арга хэмжээ авахыг даалгалаа.

Энэ жил нэг аймаг, 36 сумын тэгш ой тохиож байгаа. Ойтой сумдын наадмыг 7 дугаар сард багтаан зохион байгуулж, наймдугаар сарын 1-ээс хойш наадам, ой тэмдэглэхгүй гэдгийг онцгойлон анхааруулж, мал сүргийн отор нүүдэл, өвс, хадлан бэлтгэх ажлыг эртнээс төлөвлөгөөтэй зохион байгуулж, аймгийн Засаг дарга нар энэ ажлыг шууд удирдлагадаа авч ажиллахыг даалгав.

эх сурвалж: medee.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …