Дүүргийн ЗДТГ-ынхан 2015 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэлээ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2015 оны эхний хагас жилийн ажлаа тайлагнах хурал 14 дүгээр хорооны “Иргэний танхим-Соёлын төв”-ийн байранд 7 дугаар сарын 7-нд боллоо. Хурлын нээлтийн эхэнд Чингэлтэй дүүрэгт өрнөсөн бүтээн байгуулалтын талаарх баримтат кино үзүүлж, ажилтан албан хаагчдад Чингэлтэй хайрханы өвөрт гэрэл зургийн түүхэн ном, Тусгаар тогтнол энгэрийн тэмдэг дурсгав.

IMG_2294-1024x683

Тайлангийн хуралд дүүргийн Засаг даргын Тамгын газрын алба, хэлтсүүд, хороодын Засаг дарга нар, Зохион байгуулагч, Нийгмийн ажилтнууд оролцов. Хурлын эхэнд Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж 2014 онд дүүргийн Засаг даргын Тамгын газрын тайлангийн хурлаас гарсан санал, хүсэлтийн биелэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.

Дараа нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат “Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2015 оны эхний хагас жил зохион ажлын талаарх тайлан”-г тавьсан юм.  Тэрээр, “Нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтыг “Хүнлэг орчин-Нийгмийн хөгжил”, “Нээлттэй орчин-Эдийн засгийн хөгжил”, “Тохилог орчин-Дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин-Ногоон хөгжил”, “Хяналттай орчин-Нутгийн хөгжил” гэсэн 5 үндсэн чиглэлийн хүрээнд 203 заалттайгаар батлуулан хэрэгжилтийг улирал бүрээр тооцон ажиллаж ирсэн” гэдгийг дурдсан.

tai-2-1024x722

Дүүргийн нийгэм, эдийн засгийн зорилтын 2015 оны 1 дүгээр улирлын хэрэгжилт 24.7 хувь, эхний хагас жилийн байдлаар 51.5 хувьтай гарсан байна. Тайлангийн хуралд Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 95 хувийн ирцтэй ирсэн бөгөөд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, санал, хүсэлт, асуулт хариултаар үргэлжилж, амжилттай өндөрлөв. Энэ үеэр Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж Цэргийн штабын дарга дэд хурандаа Ж.Даваарагчааг Зэвсэгт хүчний Жанжин штабаас “ Хурандаа” цолоор шагнах болсон тухай билигдэлтэй мэдээг дуулгасан юм.

tai-3-1024x579

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …