Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.Ганболд Якутын төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа

IMG_2178-1024x683Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд ОХУ-ын Бүгд Найрамдах Саха(Якут) улсын Хангаласский   районы дарга Алексеев Гаврил Юрьевич тэргүүтэй төлөөлөгчдийг 7 дугаар сарын 7-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв нар оролцсон бөгөөд Бүгд найрамдах Саха-Якут улсын Хангаласский раойны даргыг дагалдан хөдөө аж ахуй, биеийн тамир спорт, соёл урлаг хариуцсан албаныхан бизнесийн төлөөлөгчид иржээ.

Уулзалтын үеэр төлөөлөгчдийн тэргүүн Чингэлтэй дүүрэгтэй хөдөө аж ахуй, соёл, урлаг, спортын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд төлөөлөгчдийг Монгол сайхан оронд тавтай морилохыг уриад хоёр дүүргийн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Уулзалтын төгсгөлд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха-Якут улсын Хангаласский районы дарга Алексеев Гаврил Юрьевич нар спорт, соёл, урлагийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …