БНХАУ-д адууны махан бүтээгдэхүүн гаргахыг баталгаажууллаа

5fcec291fc7fed3e8119981d9ce4d42dБНХАУ-д адууны махан бүтээгдэхүүн экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн  Протоколд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд, БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд У Цин Хай нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Ингэснээр манай аж ахуйн нэгжүүд урд хөршид адууны махан бууз, банш, адууны ясны гурил гаргах боломж бүрдэж байна.

Гадны улс орнууд манай улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлох сонирхолтой бол хяналтын байгууллага нь юуны түрүүнд МХЕГ-тай хамтран аж ахуйн нэгжүүдэд эрсдлийн үнэлгээ хийдэг. Өнгөрсөн оны долоодугаар сард хоёр талын мэргэжилтнүүдээс бүрдсэн Ажлын хэсэг үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд үнэлгээ хийсний дараа буюу энэ оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын тал манай аж ахуйн нэгжийг бүртгэж баталгаажуулсан юм.

Хүнсний бүтээгдэхүүний импорт, экспортын аюулгүй байдлын тухай Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Газрын даргын түвшний уулзалт 2015.07.07-ны өдөр МХЕГ-т мөн болсон байна.

c5ff017a9cbeda4d2ed243cf0e0142aa

Уулзалтаар мал эмнэлэг, ургамал, хорио цээр зэрэг 11 асуудлыг хэлэлцэн, санал солилцож тодорхой тохиролцоонд хүрлээ. Тухайлбал Монгол Улсаас хадлан, малын тэжээл нийлүүлэхтэй холбоотой баримт бичгийг энэ сард багтаан хүргүүлсний дараа БНХАУ-ын тал эрсдлийн үнэлгээ хийх багаа наймдугаар сард ирүүлэхээр тогтлоо. Мөн адууны дайвар бүтээгдэхүүн, улаан буудайн гурил, хөх тарианы гурил экспортлох, өмнөд хөршөөс төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ импортлох үеийн хорио цээрийн шаардлагыг тохиролцох ажлаа эрчимжүүлж техникийн ажлын хэсэг байгуулахаар болов.

Баянхошуу-Өвдөг, Бичигт-Зүүн хатавч боомтоор улаан буудай, рапс, хивэг, өвс, малын тэжээл зэргийг Монгол Улсаас гаргах үед БНХАУ-ын тал хорио цээрийн хяналт, шалгалтын бэлэн байдлаа хангах, хонь, ямаа, үхрийн мах экспортлох чиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр тохиролцсон зэрэг нь уулзалтын үр дүн байлаа.

МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд мах, махан бүтээгдэхүүнээ экспортлох сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай өнгөрсөн тавдугаар сард уулзан гадны хяналтын байгууллагууд ямар шаардлага тавьдаг, түүнийг нь хэрхэн хангах, юунд анхаарах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч байсан юм.

Энэ мэтээр аж ахуйн нэгжүүдээ анхнаас нь дэмжиж мэргэжил, арга зүйгээр ханган, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаагийн дүнд манай улсын “Преком”, “Эрдэмийт”, “Завхан хүнс”, “Монтува”, БНХАУ-д “Мах маркет”, “Монгол эко”, “Дархан фүүд мийт”, “Монтува”, “Хаан хүнс” компани ОХУ-д экспорт хийх эрхээ авсан. Мөн нэр бүхий 9 аж ахуйн нэгж БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүнээ экспортлох зөвшөөрлөө аваад байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …