Г.Буяндоржийг цагдан хорилоо

527-1403145447dorj0128Гүнрэгжавын Буяндорж, Содномдаржаагийн Баттулга, Гүнрэгжавын Дамдиндорж, Чулуунбатын Ууганбаяр, Доржийн Батжаргал нарт холбогдох Эрүүгийн гэмт хэрэг хоёр жил гаруй хууль хяналтын байгууллагаар шалгагдаж  байгаа билээ. Нийтдээ долоон удаа шүүх хурал зарлагдсан ч яллагдагч нарын өмгөөлөгч нар янз бүрийн шалтгаанаар хойшлуулж ирсэн талаар хэвлэл мэдээллээр өмнө цацагдаж байсан. Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс яллагдагч нарын өмгөөлөгч нарт “Ямар нэг шалтгаан хүлээн авахгүй” гэдгээ удаа дараа сануулж байсан ч яллагдагчийн өмгөөлөгч Цэрэндэжид өнөөдөр болох байсан шүүх хуралдаа ирсэнгүй.

Тиймээс шүүх хурлыг долоодугаар сарын 27-нд хийхээр тов зарласан бөгөөд яллагдагч нарын өмгөөлөгч нараас ямар нэгэн шалтгаан хүлээн авахгүй гэдгээ Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч урьдын адил давтан сануулжээ.

Харин шүүхээс яллагдагч Г.Буяндорж, сэтгүүлч С.Баттулга нарын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр өөрчилж өнөөдрөөс цагдан хорилоо. Учир нь яллагдагч нар батлан даалтанд байх хугацаандаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан хохирогчийг гүтгэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн учир хүндрүүлэх шалтгаантайгаар цагдан хоригдсон байна.

У.Болд

Эх сурвалж: zone.mn

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …