Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эрхэм хүндэт БНХАУ-ын дарга Си Зиньпин,
Эрхэм хүндэт нөхөд өө,
Өнгөрсөн жил Душанбед бид хөрш гурван орны хамтын ажиллагааны шинэ механизмыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт дээд хэмжээий уулзалтыг анх удаа зохион байгуулсан юм .Дорнын цэцэн үгэнд “Мянган ли-д хүрэх зам анхны алхмаас эхэлдэг” гэдэгчлэн тэр уулзалт зөв чиглэлд хийгдсэн. Гурван талт уулзалтаар түнш бүрийн сонирхлыг харгалзан үзнэ гэдэг нь хоёр талын яриа хэлэлцээ хийхээс төвөгтэй боловч ОХУ, Монгол Улс, БНХАУ гэсэн ойр хөрш гурван орныг баялаг түүхэн уламжлал, найрамдал, сайн хөршийн харилцаа холбож байдаг. Бид ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын харилцаанд ямар их нөөц бололцоо байдгийг ойлгосон.
Өнөөдөр бид зарим нэг дүгнэлтийг хийх гэж байна. Бүтэн жил өнгөрөөгүй байхад Гадаад хэргийн дэд сайд нарын түвшинд гурван удаа уулзалт хийлээ. Өнгөрсөн тавдугаар сард Уфа хотод зам тээврийн байгууллагуудын удирдлага цугларч уулзсан. ОХУ-ын тал энэ үеэр Замын зураг гаргах баримт бичгийг санал болгосон.
Гурван тал улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэг, олон улсын зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр Замын зургийг ашиглаж болох юм. Үүнээс гадна Гурван талт уулзалтын хүрээнд Эдийн засгийн коридор байгуулах тухай Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны хөгжлийг дэмжих таатай нөхцөл бүрдүүлэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын ерөнхий хэлэлцээр болон Хилийн боомтын хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Хилийн бүтээн байгуулалтын газар хоорондын ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурав.Мөн УБТЗ-ын бааз дээр тулгуурлан тээврийн коридор байгуулах, аялал жуулчлалын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг холбогдох байгууллага нь боловсруулж байна. Аялал жуулчлалын маршрут гаргах чиглэлээр ярилцсан. “Их цайны зам”, “Евроазийн од” буюу Бээжин-Чита-Улаан-Үд, Эрхүү гэсэн аялал жуулчлалын хамтарсан кластер байгуулах талаар хамтарсан тодорхой төслүүд ярьсан” гээд өнгөрсөн жил Улаанбаатарт Халх голын ялалтын 75 жилийн ой, өнгөрсөн 5 дугаар сард Москвад эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэсэн бол ирэх 9 дүгээр сард Дэлхийн хоёрдугаар дайн төгссөний 70 жилийн ойго Бээжинд тэмдэглэх гэж байгаагийн ач холбогдлыг үгийнхээ төгсгөлд дурдлаа.