Уяачид, цагдаа нарын тулаанаар төрийн наадам эхэллээ. Өглөө 7:30-д 25000 байсан өвдгөвч тохойвч 8:00 цагт 70-100000 төгрөг болж үнэд орсоноор 100 гаран хурдан хязаалан уралдааны замд гаралгүй гарааны зурхайгаар доголон нулимстай буцлаа. Цээживч хантааз малгай бүтэн ч өвдгөндөө порлон хийгээгүйн улмаас гологдлоо. Бүтэн жилийн хөдөлмөр итгал найдвар баяр баясгалан цахилгаан бороохойны шажигнах дуунаар алга боллоо… Хүүхдийн эрхийг хамгаалах нэрийн дор Хүй долоон худгийн дэнж мөнгөнд мөлхөж байна” хэмээн хүй долоо худагт сурвалжлага бэлтгэж яваа Сүлд телевизийн сэтгүүлч өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Эх сурвалж: www.dorgio.mn