Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай захирамж гаргалаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам”-ыг баталсан 40 дүгээр тогтоол, 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай тогтоолыг тус тус үндэслэн гаргасан уг захирамжид Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Цахиагийн Элбэгдоржийн тангараг өргөх түүхэн үйл явдлыг тохиолдуулан 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг зарлан хуралдуулахаар заасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.