Баяр наадмын өдрүүдэд улсын хилийн хэсэгт түймэртэй байлаа

olloo_mn_1432094588_afc32c608530d2dabigБаяр наадмын өдрүүдэд улсын хилийн хэсгээр хээрийн болон ой хээрийн түймэртэй байлаа. Тухайлбал, Дорнод аймаг буюу Хилийн 0306 ангийн хариуцсан хэсэг улсын хилээс 2,4 километрт энэ сарын 10-ны өдөр аянга буусны улмаас 13 км өргөн, 16 км урт нийт 20.800 га талбайг хамарсан тал хээрийн түймэр гарчээ. Хээрийн түймрийг унтраахад тус ангиас гурван бүлгийн 15 хүн, орон нутгаас мөн бүлэг гарч оройн 22.50 цагт бүрэн унтрааж цурманд оруулсан байна. Мөн долдугаар сарын 9-ний өдөр Зэлтэрийн заставын чиглэлд гарсан ой хээрийн түймэр нь цурамнаас гарч дараах өдрийн 14.00 цагийн үед дахин гал асч улсын хилд 20 м тулжээ. Улмаар заставын сургалт эрхэлсэн орлогч, дэслэгч Б.Чинзоригоор ахлуулсан автомашин уналгатай есөн хүн, Түшиг сумын болон аймгийн Онцгой байдлын газраас 10 албан хаагч нэг автомашинтай нийт 36 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг түймрийн голомтод ажиллан оройн 18.00 цагт түймрийг дахин цурманд оруулсан байна. Уг түймрийн уршигаар ойролцоогоор 200 га талбай шатсан хохирол учраад байгаа юм. Энэ сарын 15-ны өдөр Дорнод аймгийн хилийн хэсгээр буюу хилээс 23 км орчим зайд Хоёр мэлхийт нэртэй газарт хээрийн түймэр гарч байгааг хилийн дугаар заставын хилийн харуулын дарга, дэд түрүүч Д.Анхбаяр илрүүлж хилийн заставт яаралтай мэдэгдсэн байна. Ингээд хилийн анги болон заставаас хоёр бүлгийн 19 хүн, хоёр автомашинтайгаар түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн өргөн нь 40 км, урт нь 30 км талбайг хамарч улсын хилээс 1-3 км зайтай хилийн дугаар тэмдгээр хилд тулсан байдалтай асч байсныг өнөө өглөөний байдлаар хилчид шуурхай ажилласны эцэст унтраалаа.

Ugluu-logo20157

 

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …