Уулчдын цогцсыг зөөвөрлөхөөр нисдэг тэрэг хөөргөлөө

3chmuisdfjsgagokfocip7ru7sБаян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” уулын “Хүйтний оргилд” авиралт хийгээд буцахдаа осолдон нас барсан Г /38 настай эрэгтэй/, Д /57 настай эмэгтэй/, Г /49 настай, эрэгтэй/, Б /32 настай эмэгтэй/, Б /48 настай, эрэгтэй/ нарын шарилыг зөөвөрлөн авч ирэхээр өнөө өглөөний 07:04 цагт нисдэг тэрэг хөөргөлөө.

“Алтай таван богд” ууланд авиралт хийж байсан 5 иргэн сураггүй болсон тухай дуудлагыг 2015.07.12-ны өдрийн 02:35 цагт тус аймгийн Онцгой байдлын газрынхан хүлээн авч 7 албан хаагч, Хилийн 0285 дугаар ангийн 4 албан хаагч, уулын авиралтын 4 тамирчин нийт 15 хүн, 3  техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, аврах ажиллагааг 2015.07.13-ны өдрөөс зохион байгуулж эхэлсэн билээ.

Улмаар 2015.07.15-ны өдөр осолдсон уулчдын цогцосыг олж уулнаас буулгасан байна. Дээрхи ажиллагаанд хүч нэмэгдүүлэн 2015.07.15-ны өдөр ОБЕГ-ын ГШУГ-ын дарга хурандаа Б.Мандахгэрэл, ахлах мэргэжилтэн ахмад З.Баттулга, АТА-ийн салбарын дарга ахмад Д.Зууннаст, уулчин н.Гантулга, уулчин н.Бямбасүрэн нар, мөн Ховд аймгийн Онцгой байдлын газраас 5 аврагч, 3 уулчин, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас 4 аврагчийг нэмж авч, цогцосуудыг нисдэг тэргээр зөөвөрлөн мөн өдрийн 18:30 цагт Баян-Өлгий аймгийн Өлгий хотод аваачсан аж. Дашрамд дурьдахад дээрх ажиллагаанд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргийг ашиглажээ.

www.24tsag.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …