Авто худалдааны цогцолбор хүртэлх 1.56 км авто замын ажил эхэллээ

p19qb1lmlt4ho1ba01l4k1fif1cvv222-ын хуучин товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэлх 1.56 км авто замын барилгын ажил эхэллээ. Уг авто замын ажлын гүйцэтгэгчээр Готик голд ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогоор газар шорооны ажлаа хийгээд байна. Үүнтэй холбогдуулан 2015 оны долдугаар сарын 08-наас наймдугаар сарын 15 хүртэл 22-ын хуучин товчооноос Авто  худалдааны цогцолбор хүртэлх замыг хаалаа. Зам хаасан хэсэгт суурьшлын бүс байхгүй учраас иргэдэд хүндрэл учрахгүй. Мөн тээврийн хэрэгслүүдийг түр замаар хөдөлгөөнд оролцуулах боломжтой юм. Гэрээний дагуу уг замыг наймдугаар сарын 25-нд ашиглалтад  өгнө гэж нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Монгол Улсын хөгжлийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх асуудлаар НҮБХХ-тэй санал солилцов

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн (НҮБХХ) Монгол дахь Суурин …