Эмэгтэйг зодсон цагдааг ажлаас нь халж, цолыг нь хураалаа

32_18d520cdae067c4d0d0d8697becbb54566d304e8ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн ахлах, цагдаагийн ахмад Э.Баасандоржийн эмэгтэй хүн зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, олны эгдүүцлийг хүргэсэн. Түүний өмнөөс ЦЕГ-аас албан ёсоор уучлал гуйж, ахмад Э.Баасандоржийг шалгаж байгаагаа мэдэгдсэн юм. Тэгвэл ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтсээс цагдаагийн ахмад Э.Баасандоржийг төрийн албанд нэг жил орох эрхгүйгээр ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн ахмад цолыг хураасан байна.

Хэргийг сануулбал, ХУД-ийн иргэн У гэгч эмэгтэй 2004 онд ажлаасаа хууль бусаар халагдсан хэмээн ХУД-ийн цагдаагийн хэлтэст гомдол гаргажээ. Тухайн үед эмэгтэйн гомдлыг ахмад Э.Баасандорж шалгаж байгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хаасан аж. Харин зодоон болдог уг эмэгтэй цагдаагийн ахмад Э.Баасандоржтой тааралдаж, улмаар хэл амаар доромжлон, машиныг нь өшиглөж, элдвээр аашилсан байна. Үүнд бухимдсан цагдаагийн ахмад Э.Баасандорж эмэгтэйд гар хүрч, улмаар ийнхүү ажлаасаа халагдаж, цолоо хураалгалаа.

Эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …